Туркт хоёр гаруй жил хоригдсон америк номлогч Эндрю Брансон өчигдөр Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзжээ.

Эндрю Брансоныг баривчилсантай холбоотойгоор АНУ, Туркийн харилцаа муудаад байсан билээ.

"Намайг суллахын төлөө ажиллаж, миний төлөө залбирч байсан Ерөнхийлөгч Д.Трамп болон таны Засаг захиргаанд баярлаж байна" гэж номлогч Эндрю Брансон талархлаа илэрхийлсэн байна.

Д.Трамп номлогч Эндрю Брансоныг сулласан явдалд талархаж байгаагаа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд мөн илэрхийлжээ.

Эндрю Брансоныг суллахын төлөө АНУ урт хугацаанд, хичээнгүйлэн ажиллалаа гэж Д.Трамп дурдаад, номлогчид хандан та хүч чадал, итгэлээрээ АНУ-д гэрэл гэгээ, урам зориг хайрлалаа гэж хэлсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг