Азийн шилдэг гоо бүсгүйг шалгаруулдаг "Miss Asia-2018" тэмцээний тэргүүн байр, титмийн эзнээр Монгол Улсын загвар өмсөгч Ц.Аззаяа шалгарлаа.

Тодруулбал, Энэтхэг улсад энэ сарын 10-нд болсон "Miss Asia-2018" тэмцээнд Ази Европын 25 орны тэргүүн миссүүд оролцож, Монголын мисс Ц.Аззаяа тэргүүн байрын титмийг зүүж, Шри-Ланк, Филлипин, Казакстаны миссүүд удааллаа.

Ц.Аззаяа нь "Andra Model" агентлагийн загвар өмсөгч, УДЭТ-ийн жүжигчин бөгөөд "Miss Mongolia-2015" уралдааны тэргүүн мисс юм.

Монголын миссийг тэргүүнээр зарлах торгон мөчийг 4:00 минутаас үзнэ үү.