Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас хулгайлсан гэх хэрэгтэй холбоотой асуудлаарх сэтгүүлчдийн асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хариулт өглөө.

Тэрээр энэ үеэрээ "Вейсел Акчайтай холбоотой хэргийн нарийвчилсан шалгалтыг цагдаа нар хийж, прокурор хянаж байгаа. Бусад нь нарийн төвөгтэй, нууцын зэрэглэлтэй асуудал байгаа учир би илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй" хэмээв.