УИХ-ын даргыг огцрохыг шаардаж буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нарын санаачилсан эсэргүүцлийн жагсаал яг одоо Сүхбаатарыг талбайд эхэлж байна.

Жагсаалын зохион байгуулалт сайн, цагдаа хүчний хамгаалалт гарсан, жагсаалд оролцогчид бүлгэм, эвслээрээ нэгдэн ирж байна.

Огцруулахыг шаардаж буйтай холбоотойгоор УИХ-ын дарга М.Энхболд өмнө нь "Би хууль зөрчөөгүй, тиймээс одоогоор ажлаа хүлээлгэж өгөх боломжгүй" хэмээн мэдэгдсэн. Мөн уг асуудлаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн мягмар гарагт хуралдаад УИХ-ын даргыг огцруулж, чөлөөлдөг 5 үндэслэлийн аль нь ч бүрдээгүй учир огцруулах эсэх асуудлаар хэлэлцэх боломжгүй гэж үзсэн юм.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын даргыг огцрохыг шаардаж буй "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл"-ээс санаачилсан жагсаалд хэн хэн ирж буйг дүрс бичлэгээр хүргэж байна. 




Тус эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж буй иргэн цөөнгүй байгаа ч зарим нь "МАН-ын 2 бүлэг нэг нэгнийхээ эсрэг хийж буй бүлгийн тэмцэл учир иргэд очих нь дэмий зүйл" гэдэг байр сууриа цахимаар илэрхийлж байна.