Хятадын Сычуань мужийн нэгэн хос 5 дугаар сарын 20-нд тохиодог “Хятадын Гэгээн Валентины өдөр” нилээдгүй шуугиан тарьжээ. 

Бүсгүй найз залуугаа хүссэн ухаалаг гар утсыг нь худалдаж авч өгөөгүйд бухимдан, олон нийтийн дунд нийт 52 удаа цохиж, алгадсан байна.


Тус үйл явдал хяналтын  камерт бичигдсэнээс гадна явган зорчигчид гар утсаараа бичлэг хийж баримтжуулжээ. Бичлэгт эмэгтэйн танхай үйлдлийг тод харуулсан бөгөөд цагдаагийн мөрдөн байцаалтын явцад эмэгтэй нийт 52 удаа цохисныг тогтоосон байна.

Эх сурвалж: nextshark.com