ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нар өчигдөр уулзалт завсарлах үеэр хоол хийх ур чадвараа харууллаа.

ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохын сацуу хоёр улсын төрийн тэргүүн нар Оросын үндэсний уламжлалт бин /блини/ хайрсан байна.

Тэд бингээ хайрсныхаа дараа дээр нь загасны түрс түрхэн идэж, араас нь хундага архи тулган хүртжээ.

Энэ нь тэдний хувьд хоёр дахь удаагаа хамт хоол байгаа тохиолдол болж байна. Өмнө нь зургадугаар сард В.Путин БНХАУ-д айлчлах үеэрээ банш хэрхэн хийхийг сурсан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг