Замын цагдаагийн газраас зам тээврийн осолд орж буй хүүхдүүдийн тоог багасгах зорилгоор өнөөдөр Баянгол дүүрэгт олон нийтийн зам талбайд сургалт зохион байгууллаа. Энэ удаагийн сургалт нь хүүхдүүдэд яагаад замын хөдөлгөөний дүрмийг баримталж оролцох ёстойг бодитоор үзүүлсэнээрээ онцлог. Орлон тоглогч жүжигчид замын урдуур явж машинтай мөргөлдөж, утсаар явж байгаад гэнэт машинд шүргүүлэх зэргийг жүжигчилэн үзүүлж түүнээс үүсэх хор уршиг, мөн ямар бэртэл, гэмтэл авдаг талаар болон хэрхэн үүнээс урьдчилан сэргийлэхийг заалаа.

Уг сургалт маргааш 1 дүгээр сургуулийн урд замд 14:00 цагаас нээлттэй зохион байгуулах аж. Иймд бүх эцэг, эхчүүдийг хүүхдээ дагуулан ирж, сургалтанд оролцохыг ЗЦГ-аас уриаллаа.

Видео: Мянга сонсохоор нэг үз. Зам тээврийн осол ийм жижиг зүйлээс эхэлж маш том зүйлийг авч оддог.