Викиликсийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг Лондон хот дахь Эквадор улсын элчин сайдын яамны байрнаас баривчиллаа.

Тэрбээр 7 жилийн өмнө Эквадор улсаас улс төрийн орогнол хүсэн тэндээ амьдарчээ. Түүнийг баривчилсан талаар "Викиликс"-ийн твиттер хуудас дээрээ "Эквадор улсын ерөнхийлөгч Жулиан Ассанжийн улс төрийн орогнолыг цуцласан нь олон улсын хууль дүрмийг зөрчсөн хууль бус үйлдэл" гэж мэдэгдсэн байна.

Жулиан Ассанж одоогоор Лондон хотын цагдаагийн газар хоригдож буй. Маргааш үдээс хойш мэдүүлэг өгөх аж.

Ассанж нь 47 настай, Австрали улсын иргэн бөгөөд нууцын зэрэглэлтэй дуу дүрс, зураг бичлэгийг олж авах, хэвлэн нийтлэх зорилгоор 2006 онд байгуулагдсан Викиликс сайтыг үүсгэн байгуулсан юм.

Дөрвөн жилийн өмнө АНУ-ын цэргүүд Иракад энгийн иргэдийг нисдэг тэрэгнээс буудан хөнөөж буй бичлэгийг ил гаргаж шуугиан тарьсан удаатай. Түүнийг АНУ-ын нууцын зэрэглэлтэй материалыг Викиликс сайтад хэвлэн нийтлэсэн учраас Америкийн Засгийн газарт шилжүүлэн өгч болзошгүй.

Тэрбээр Элчин сайдын яамны байранд байхдаа хяналтын камеруудыг блоклож, хамгаалалтын нууц файл руу нэвтэрсэн хэрэгт буруутгагдаж буй.

Эквадорын Төрийн тэргүүн Ленин Морено Жулиан Ассанжийг орогнолын нөхцөлийг олон удаа зөрчсөн гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Британийн Засгийн газар Жулиан Ассанжийг эрүүдэн шүүх, цаазаар авч болзошгүй оронд шилжүүлэхгүй гэж баталгаа гаргасныг ч дурьдсан байна: