Вилл Смитийн эхнэр Жада Пинкетт Смитийн оролцсон "Red Table Talk" цувралаар түүнд яриагүй сэдэв байхгүй аж. Оддын "Facebook Watch" шоуны сүүлийн анги дээр Жада Смит өөрийгөө сексийн дон, архины асуудалтай, мөн хэт их фитнесээр хичээллэдэг байсан тухайгаа ярижээ.

Тэрээр "Би донтолтоос донтолт руу шилждэг байсан. Залуудаа өөрийгөө сексийн донтолттой, бүх зүйлийг сексээр өөрчилж болно гэсэн бодолтой байлаа” гэжээ. 

Энэ донтолт гэр бүлээс нь гаралтай бөгөөд тэрээр энэ талаар ярих нь түүнээс их зориг шаардсан гэдгийг хэлсэн байна. Жадагийн ээж нь хар тамхины донтолттой байсан нь түүний хүүхэд насанд гашуун дурсамж үлдээсэн гэдэг.

Жада тоглоом ашиглан дур тавих, нэг дор гурван шил вино уух зэрэг гаж донтой байсан ба эдгээр асуудлаа шийдэхийн тулд яагаад ийм үйлдэл хийж байгаагаа өөрөөсөө асууж, өөрийнхөө үйлдлүүдэд анхаарах болсон байна.

Түүний ярилцлагын дэлгэрэнгүйг Facebook-ийн Watch цувралаас үзээрэй.