Зөөврийн компьютерүүд улам боловсронгуй болохын хэрээр цэнэгний асуудал сөхөгддөг. Илүү өндөр чанартай тоглоомнууд бий болох бүрт цэнэг алдах нь хурдан болдог билээ. Тиймээс Windows 10 хэрэглэгчдэд зориулан дараах зөвлөгөөг хүргэж байна. 

  • Battery Saver-ийг идэвхжүүл

Та windows 10-ийнхээ тохиргооноос "Battery saver"-ийг идэхжүүлснээр цэнэг барих чадварыг нэмэгдүүлэх болно. Мөн хэрэглэхэд илүү амар байлгах үүднээс цэнэглэгчид залгасан тохиолдолд автоматаар энэ тохиргоо цуцлагддаг байна. Мөн дэлгэцийн тань гэрлийг арай бага болгож, зарим аппликейшнийг дэмжихгүйг анхаарна уу.

  • Цэнэгийг тань үрсэн аппликейшнүүдийг хаа

Battery Saver тохиргоог идэвхжүүлэхээс өмнө хэрэглдэггүй ч үргэлж ачааллдаг аппликейшн байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Ингэхдээ Start дээр дараад, System хэсэг рүү ор. Эндээс та Battery гэх хэсгийг олно. 

Ингээд та "Battery Saver" болон "Overview" гэх хоёр хэсэгийг харна. Эндээс Overview-ийг сонгоорой. "Battery Usage by App" нь таны хэрэглэж буй ямар аппликейшн цэнэгний хэдэн хувийг ачааллаж буйг харуулна. Өөрийн хэрэглээгүй тийм ч чухал биш аппликейшнээ сонгоод "Never allowed in background" гэдгийг нь чагталснаар таны цэнэгийг ахин үрэхгүй гэсэн үг.

  • Battery Saver хэзээ ажиллуулахаа сонгох

Компьютерийн тань цэнэг 20 хувиас бага болох үед автоматаар Battery Saver тохиргоо идэвхждэг. Та үүнийг арай эрт жишээлбэл 50 хувь болох үед л ажилладаг болгохыг хүсвэл Battery Saver-ийн доор байрлах хэмжээсийг өөрчилж болно. Мөн  “Lower screen brightness гэх тохиргоог чагталснаар цэнэг тань дуусах үед дэлгэцний гэрэл бага зэрэг бүдэг болж гэрэлт цэнэг үрэх нь багасна гэсэн үг юм.

Хэрэв та windows 10 -аас өмнөх үед хэрэглэгддэг байсан цэнэг барих тохиргоог илүүд үздэг бол Setting цэснээс "Power & Sleep"-рүү ороод  “Additional power settings”  дээр дарна. Эндээс Create a power plan-ийг сонгосноор өөрийнхөө хэрэглээнд тохирсон цэнэг барих төлөвлөгөө зохиож болно. Үүнийхээ Balanced хэсгийн "change plan setting" дээр дараад тохиргоогоо хийгээрэй.