Цахим валютын бирж trade.mn-д биткойн авах захиалгын дээд үнэ 13,7 сая төгрөг байна. Харин зарах захиалгын доод үнэ нь 13,8 сая төгрөг байна.  Хэдхэн хоногийн өмнө биткойны ханш огцом өсч 5500 ам долларт хүрч дээд амжилтаа тогтоосон билээ. 

Энэ талаар "Goldman Sach" групп албан ёсны сайтдаа "Хэдийгээр биткойны үнэ хурдацтай өсч байгаа ч түүнд бүрэн итгэж бизнесийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалт хийх цаг хараахан болоогүй" хэмээн нийтэлсэн. Өнөөдрийн байдлаар Олон улсын бирж дээр биткойны ханш 5369 ам долларын ханштай байна. Энэ нь 12 орчим сая төгрөгтэй тэнцэх дүн юм.