ВЛАДИВОСТОК. /РИА Новости/. Виз олгох нөхцөлийг хялбаршуулахыг ОХУ-ын Алс Дорнодыг хөгжүүлэх яамны сайд Александр Галушка Умард Солонгост санал болгожээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын Худалдаа-эдийн засаг болон шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн комиссын наймдугаар хуралдааны үеэр тэрбээр энэ саналыг тавьсан байна.
 
“Энэ жил ОХУ болон Умард Солонгос улс хооронд дипломат харилцаа тогтсоны 70 жилийн ой тохиож байна. Манай улс Умард Солонгосын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны улс билээ. Хоёр талын хамтын ажиллагааны хөгжлийн шинэ цэгүүдийн нэг жишээ бол аялал жуулчлалын салбар юм. Тэмдэглэлт арга хэмжээнүүдийг зөвхөн хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хийх ойн баяр наадмаар хязгаарлахгүй байхыг уриалж байна. Түүнчлэн манай ард иргэдэд виз олгох нөхцөлөө хялбаршуулах боломжийг авч хэлэлцэхийг Умард Солонгосын Засгийн газарт санал болгож байна. Манай улс Умард Солонгосын оршин суугчдад виз олгох нөхцөлийг хялбаршуулах арга хэмжээнүүдийг хэдийнээ авч хэрэгжүүлээд эхэлчихсэн” хэмээн А.Галушка ярьсан байна.  




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг