Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Гадаад харилцааны яамны өнгөрсөн гурван жилийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. 

Гадаад харилцааны яамны хувьд 2015-2017 онд 74 иргэнийг Нийтийн албанд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүйгээр нийтийн албанд томилсон зөрчил илэрсэн байна. Мөн зарим албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж дипломат, албан паспортыг ашиглаж байсан нь тогтоогджээ. Тухайлбал дипломат паспортыг энгийн иргэнд олгосон, дипломат паспортоор хил нэвтэрч хууль бус наймааны асуудлаар (тамхи зөөх) саатуулагдсан зэрэг асуудлыг ажлын хэсэг хэлэлцүүлгийн үеэр хөндөв.

Үүнээс гадна дипломат төлөөлөгчийн газрууд батлагдсан төсвийг хэтрүүлэн зарцуулах, визний хураамж, нотариатын үйлчилгээгээр орсон орлогыг төрийн санд төвлөрүүлдэггүй  байсан нь илэрчээ