Владимир Путин Төрийн Дум болон Засгийн газартаа 7 сарын 1-ний дотор тоон эдийн засгийг хөгжүүлэх түүний дотор тоон хөрөнгө (актив)-ийг зохицуулах тухай хуулиудыг гаргах үүргийг өгчээ.

Кремлийн сайт дээр Ерөнхийлөгчийн Холбооны хуралд илгээсэн илгээлтийг нийтэлжээ. Түүний доторх Төрийн Дум болоод Засгийн газарт хандсан нэг заалт нь:

“2019 оны хаврын чуулганаар тоон эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн Холбооны хуулиудыг түүний дотор цахим хэлбэрээр хийгдэх иргэний эрх зүйн харилцааны журмыг тодорхойлсон болон тоон санхүүгийн хөрөнгийн зохицуулалт, тоон технологийг ашиглаж санхүүгийн нөөцүүдийг татах хуулиудыг батлахыг үүрэг болгож байна. Үүргийг биелүүлэх цаад хугацааг энэ оны 7 дугаар сарын 1, хариуцах хүмүүс нь ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев ба Парламентын доод танхимын дарга Вячеслав Володин" гэжээ.