Өнгөрсөн долоо хоногт буюу гуравдугаар сарын 9-нд бизнес эрхлэгч 450 гаруй эмэгтэйг нэг дор цуглуулсан “WOMEN IN BUSINESS” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үеэр бизнесийн салбарт гараагаа эхэлж, суралцаж, мөн амжилттай яваа эмэгтэйчүүд хоорондоо танилцан, нөхөрлөж, туршлага солилцсон байна.

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулахын сацуу Lhamour брэндийг үүсгэн байгуулагч Д. Хулан саяхан НҮБ-ын гарааны бизнес эрхлэгчдийн Монгол дахь төлөөлөгч болсонтой холбогдуулан энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан аж. Бие биедээ урам хайрлах гол нь эв нэгдэлтэй байж илүү ихийг бүтээнэ гэх уриан дор цугларсан эмэгтэйчүүд маань Монгол дахь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ олон улсад төлөөлөх төлөөлөгчтэй болсон нь яах аргагүй энэ өдрийн онцлох үйл явдал байлаа.

Арга хэмжээний үеэр Амуулай ХХК гоо сайхны их дэлгүүр Cose cosmetics, үндэсний гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монкрем ХХК, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний өнгийг тодорхойлогч GOYO brand, Happy smile шүдний эмнэлэг, Мөөжиг органик мөөг, Uran fashion, тайжийн жинс, бэр цэцэг болон хөвөн оройт цэцгээс хураасан зөгийн балны Oyu family farm, LA SANTE, Omi jewellery нар өөрсдийн онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж ирсэн зочдын нүдийг баясгалаа.

Арга хэмжээний хэлэлцүүлэгт уригдсан зочид болох ЗОРИГ САН-гийн тэргүүн С.Оюун, "ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Бат-Орших, “ХОС БЭХИ” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Биндэрьяа, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨХ ЭМЭГТЭЙЧҮҮД ТББ-ын ерөнхий менежер О.Гэрэлээ нар эмэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдал, оролцоо сэдвийн дор сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.



Үүгээр дуусахгүй LHAMOUR брэнд цаашид олон эмэгтэйчүүд, залуучуудыг нэгтгэх, урам зориг өгөх цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Жил бүрийн 11.16 нд “Women’s Entrepreneurship Day” буюу Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих өдөр тохиодог. Энэ өдрийг 144 улсад нэгэн зэрэг тэмдэглэдэг ба манай эмэгтэйчүүд олон улсад төлөөлөх төлөөлөгчтэй болсон учраас албан ёсоор тэмдэглэх 145 орны нэг болж байгаа нь баярлууштай.

Тус арга хэмжээг үндэсний үйлдвэрлэл LHAMOUR санаачлан, ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, азийн сан буюу “ASIA FOUNDATION”, үндэсний хэмжээний тэргүүлэгч, арилжааны “ХААН БАНК” нар ерөнхий ивээн тэтгэгчээр оролцлоо. Мөн C1 телевиз, SKYTEL, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам “U.S embassy”, MNB телевиз, UNREAD, TSES KHAIRKHAN, CHINGGIS BEER, COCA COLA, Cose cosmetics, Happy smile, Mongolian Economy сэтгүүл нар дэмжигч байгууллагаар ажилласан байна.