Крымын гүүр болон Хөлбөмбөгийн ДАШТ нь бүх Оросын хувьд энэ онд болсон хамгийн чухал, ард иргэдийг нэгдэн нягтруулсан үйл явдлууд юм гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Энэ тухай тэрбээр “Большой театр”-т болсон шинэ оныг угтах баяр ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн байна.

Энэ хоёр үйл явдлыг онцлон тэмдэглэхдээ тэрбээр мөн “Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бид бүгд хамтран зүтгэсэн. ОХУ-д зохион байгуулагдсан ДАШТ-2018 маш гайхалтай болсон” гэжээ.  

Түүнчлэн тэрбээр Оны сайн дурын хөтөлбөрт оролцож, сайн үйлс хийсэн хүмүүст тусгайлан баяр хүргэсний сацуу эрх баригчид цаашид энэ чиглэлд үйл ажиллагаа явуулна гэдгийг онцлон тэмдэглэжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, АиФ