Сирийн эсрэг түрэмгийлэл үйлдсэн Өрнөдийн бүлэг орны явуулсан ажиллагаа нь олон улсын эрх зүйн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчлөө хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы канцлер Ангела Меркельтэй утсаар ярихдаа мэдэгджээ.
 
“Сирийн эсрэг түрэмгийлэл үйлдсэн Өрнөдийн бүлэг орны явуулсан ажиллагаа нь НҮБ-ын дүрэм журам зэрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчиж, Сирийн хямралыг зохицуулах энхийн үйл явцад ихээхэн хэмжээний хохирол учрууллаа гэж В.Путин дахин онцлон тэмдэглэлээ” хэмээн ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ.
 
Түүнчлэн Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид Сирид нарийн, бодитой шалгалт хийхийн ач холбогдлыг В.Путин болон А.Меркель нар онцлон тэмдэглэхийн сацуу Сирийн асуудлаар улс төр болон дипломат хүчин чармайлтаа сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг