Сэтгүүлчид энэ сарын 20-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн том хуралд бэлдэцгээж байна. Өнгөрсөн оны хэвлэлийн хуралд хэвлэл мэдээллийн зарим хэрэгслийн төлөөлөгчид төрийн тэргүүний анхаарлыг өөртөө татахын тулд том зурагт хуудсуудыг авчирч байсан байна.

Том хэмжээтэй зурагт хуудсууд нь гэрэл зурагчид болон зураглаачдын ажилд саад учруулдаг учраас энэ жил А3 форматаас хэтрэхгүй хэмжээтэй зурагт хуудсууд авчрахыг Путины хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид сэтгүүлчдээс хүсчээ. Үүнээс гадна, бусад тоног төхөөрөмжид техникийн саатал гарахад нөлөөлж магадгүй байдаг учраас хэвлэлийн хурал зохион байгуулж буй танхимд радио микрофон болон радиогийн бусад системийг ашиглахгүй байхыг зөвлөсөн байна Үүний оронд зөвхөн уламжлалт утастай микрофон ашиглахыг сэтгүүлчдээс хүсчээ.

Владимир Путины хэвлэлийн том хурал 12 дугаар сарын 20-нд Олон улсын худалдааны төвд Москвагийн цагаар 12 цагт эхэлнэ.

Энэ жилийн хуралд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 1702 төлөөлөгч оролцох бөгөөд оролцох сэтгүүлчдийн тоогоор дээд амжилтыг эвджээ. Гадаадын сэтгүүлчдэд зориулж англи, франц, герман хэлнээс синхрон орчуулга хийх аж.

Хэвлэлийн том хурлыг  "Россия 1", "Россия 24", Нэгдүгээр суваг, "Маяк", "Вести ФМ", "Радио России" радио станцууд болон Вести.Ru цахим хуудсаар шууд дамжуулна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Vesti