Афганистаны засгийн эрхийг булаан авсан “Талибан” хөдөлгөөн эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчиж буй нь олон улсын анхаарал татаад байгаа билээ.

Сүүлд эмэгтэйчүүдийг спортоор хичээллэхийг хориглосон шийдвэрийг талибанчууд гаргаад байгаа юм.

Энэ тухайгаа талибаны соёлын комиссын орлогч дарга Ахмадулла Васик “Талибаны дэлгэмийн үед Афганистан эмэгтэйчүүд спортоор хичээллэх шаардлагагүй гэж үзэж байна. Цахим ертөнц хөгжсөн эрин зуунд эмэгтэйчүүдийн зураг, бичлэг хурдацтай тархаж хүмүүсийн нүдэнд өртөх магадлалтай” хэмээн тайлбарлажээ.

Сонирхуулахад хэдхэн хоногийн өмнө Афганистан эмэгтэйчүүд хөдөлмөрлөх эрхийнхөө төлөө жагссан ч талибанчууд нулимс асгаруулагч хий ашиглан тараасан юм.


Эх сурвалж: The Guardian