Судлаачдын үзэж буйгаар оюуны чадамжийн өндөр түвшин нь сургуулийн дүн, ажлын амжилт болон хуулийн харилцаанд нөлөө үзүүлдэг байна. Гэхдээ энэ нь сайн сайхан байдал, амьдралд сэтгэл хангалуун байдал болон урт удаан амьдралын баталгааг өгдөггүй. Бидэнд сөрөг үйл явдлаас сэргийлэхэд тусалдаг шүүмжлэлт сэтгэлгээ, оюуны чадамж, ухаантай хүмүүсийн тэнэглэл болон чанарын хоорондох ялгааг Калифорни мужийн сэтгэл судлалын их сургуулийн Хизер Батлерын материал дээр тайлбарласан байна. 

Бид бүгд хэн нэгэн ухаантай хүнтэй танил. Тэрээр бүгдийг үргэлж гайхшруулж, хэний ч төсөөлөөгүй үйлдэл хийдэг. 

Авхаалжтай эсвэл ухаантай байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Бид өдөр тутамдаа энэхүү ойлголтыг зөв шийдвэр гаргадаг, мэдээлэл сайтай хүнийг хэлдэг. Гэвч яг үнэн хэрэгтээ тухайн ойлголтын тодорхойлолт уламжлалт аргаар оюуны чадварыг үнэлдэгтэй зөрчилдөж байна. Оюуны чадамжийг хүмүүсийн сайн мэддэг IQ тестээр тодорхойлдог. Тус тест нь хараа, математикийн бодлого, нүдэн хайлт, дүрсийг таних, үгсийн сангийн асуулт зэргээс бүрддэг.

Оюуны чадамжийн давуу тал бол маргаангүй зүйл. Оюуны өндөр чадамжтай хүмүүс сайн дүн авч, илүү амжилтад хүрэх нь магадлал өндөр. Тэд ажлын талбар бүр дээр амжилттай байна. Мөн тэдэнд өсвөр насандаа гай зовлонд орох магадлал бага байдаг.

Гэхдээ оюуны өндөр чадамж нь элбэг дэлбэг, хангалуун амьдралыг тодорхойлдоггүй. Таны сургуульд гаргаж байсан амжилт, ажил дээр гаргасан амжилтууд таныг хангалуун сайхан амьдралд хүргэж чадна. Гэхдээ хэд хэдэн томоохон судалгааны үр дүнд IQ нь хүний амьдралын сэтгэл ханамж, урт наслалтад нөлөөлдөггүй хэмээжээ. Судлаачид ажиллагсад оюуны чадамжийн ихэнх тестүүд бодит амьдрал дээрх шийдвэр гаргах болон бусад хүмүүстэй харилцах чадварыг харуулах боломж өгдөггүй гэж үзэж байна. Тэгэхээр, магадгүй үүнээс болж «ухаантай» хүмүүс мунхаг үйлдэл хийдэг байх.

Нөгөө талаас, шүүмжлэлтэй сэтгэлгээ нь эрүүл мэнд, сайн сайхан байдал, урт удаан наслалттай холбоотой. Үүнийг үргэлж оюуны чадамжтай эндүүрдэг, шүүмжлэлтэй сэтгэлгээ оюуны чадамж биш юм. Шүүмжлэлтэй сэтгэлгээ нь танин мэдэхүйн дадлын цогц бөгөөд бидэнд зөв зохистой, зорилготой сэтгэж, эдгээр дадлуудыг зөв үед ашиглахад тусалдаг юм. Шүүмжлэлтэй сэтгэлгээ нь амьдралын үйл явдлыг урьдчилан таамаглах боломж олгодог. АНУ болон гадаадын явуулсан судалгаагаар, миний хамтран ажиллагсад болон би шүүмжлэлтэй сэтгэдэг хүмүүс амьдрал дээр бага асуудалтай тулгардаг гэдгийг олж илрүүлсэн.

Бид хүмүүсээс амьдралын үйл явдлуудын бүртгэлийг авч, шүүмжлэлт сэтгэлгээнд үнэлгээ хийхийг хүссэн. Энэхүү дүгнэлт нь шүүмжлэлт сэтгэлгээний таван бүрэлдэхүүн хэсгийг хэмжинэ. Үүнд:

  • Амаар хэлэлцэх
  • Шалтгаануудын дүн шижилгээ
  • Таамаглалыг тестлэх
  • Магадлал ба тодорхойгүй байдлын дүн шинжилгээ
  • Шийдвэр гаргах, асуудлыг шийдвэрлэх

Амьдралд тохиолддог сөрөг үйл явдлууд (өөр өөр салбараас):

  • Сургалт (жишээ нь, би шалгалтаа мартсан)
  • Эрүүл мэнд (жишээ нь, би бэлгийн замын халдвар авсан)
  • Хууль зүйн (жишээ нь, би хориотой бодисыг хэрэглэж машин барьж байгаад баривчлагдсан)
  • Хувийн (жишээ нь, би жил гаруй хугацаанд хамт байсан хамтрагчаа хуурсан)
  • Санхүүгийн (жишээ нь, би зээлийн картанд 5 мянган долларын өртэй)

Бид нэг бус удаа шүүмжлэлт сэтгэлгээ нь сөрөг үйл явдлуудыг бага мэдрүүлдэг хэмээн олж илрүүлж байсан. Энэ бол маш чухал дүгнэлт. Учир нь шүүмжлэлт сэтгэлгээг сургаж, сайжруулж болно гэдэг. Шүүмжлэлт сэтгэлгээ, оюуны чадамжийн өндөр түвшний аль нь илүү вэ? Миний сүүлд хийсэн судалгаа энэхүү хоёр ойлголтыг хүний сэтгэц дээр суурилан харьцуулсан юм. Энэхүү хоёр ойлголтын аль нь хүний амьдралын сөрөг үйл явдалтай бага холбоотой болохыг илрүүлэх юм.

Оюуны чадамж өндөр түвшинтэй болон өндөр шүүмжлэлт сэтгэлгээтэй хүмүүс сөрөг үйл явдлуудыг бага мэдэрч байсан бөгөөд шүүмжлэлт сэтгэлгээтэй хүмүүс илүү сайн байсан.

Ихэнхи зүйл генетикээр тодорхойлогддог учир оюун ухааныг сайжруулахад хэцүү, харин шүүмжлэлт сэтгэлгээг сурч боловсрон эзэмшиж болох бөгөөд түүний давуу тал хадгалагддаг хэмээн судалгаанаас гарсан байна.

Хүн бүр шүүмжлэлт сэтгэлгээний ур чадварыг сайжруулах боломжтой. Харин бид итгэлтэйгээр үүнийг хийх нь хэрэгтэй зүйл гэдгийг хэлмээр байна.