Та ямар нэгэн төслөө дуусгаагүй үлдээж эсвэл өнгөрсөн харилцаатайгаа зууралдах үе байсан уу? Та хойш тавьсан ажил, төлөвлөгөө зэргээ дахин шалгадаг уу?

Гештальт гэдэг нь гүйцэд дуусгасан дүрслэл эсвэл үйлдэлийн нэгдмэл обьект юм. Уг нэр томьёо нь сэтгэл судлалын үзэгдэл бөгөөд хожим нь сэтгэлзүйн эмчилгээнд ашиглагдах болжээ. Гештальт давамгайлах хэрэгцээтэй адил юм. Гэсэн ч бид бүх хүслээ биелүүлж чадахгүй. Бид бүхнийг хийж дуусмагц гештальт ач холбогдолгүй болж, утгаа алдан шинэ хэрэгцээнд зайгаа тавьж өгдөг. Та ямар үйл явдлыг санах ойдоо хамгийн удаан хадгалж байсан бэ гэдгийг санах гээд үздээ? Бид дуусгаж чадаагүй зүйлээ гунигтайгаар санадаг.

Дуусгаагүй гештальтын жишээ:

  • Дуусгаагүй төсөл, цамц, зураг
  • Тодорхой болоогүй харилцаа
  • Биелэгдээгүй амлалт, өгөөгүй өр
  • Биелээгүй хүсэл
  • Хэлж амжаагүй талархалын үгс
  • Эвдэрч, гэмтсэн эд

Сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөө гештальтуудыг хааж, дуусгаж байх хэрэгтэй.

Таны дуусгаагүй үлдээсэн зүйлс хаалт болж байдаг бөгөөд дотор архаг сэтгэл ханамжгүй байдал, айдас, түгшүүрийг бий болгож байдаг. Мөн дуусгавар болгоогүй гештальт анхаарал болон энергийг сорж, шинэ зүйлд төвлөрхөд садаа болдог. 

Гейштальт өнгөрсөн үе рүүгээ буцаж очин дахин өөрөөр хийх хүсэл төрүүлдэг. Энэ нь өнгөрсөн үлдсэн зүйлсийг дахин давтахад хүргэдэг буюу одоо байгаа асуудал дээр өнгөрсөн асуудлыг нэмэх.

Хүүхдээ эмч болгох хүсэлтэй эцгийн биелэгдээгүй энэ хүсэл хүүхэддээ чөлөөт, өөрийн хүссэн мэргэжлээ сонгох боломжийг олгодоггүй. Нэгэн залууг найз бүсгүй нь араар тавьсны дараа тэр залуу дараа дараагийн харилцаандаа араатан мэт хартай болдог. Үүнээс гадна дуусгаагүй зүйлс сэтгэл гутрал, стресс, хэрүүл маргааныг өдөж байдаг.


Гештальтыг хаахын тулд дараах зүйлсийг даган мөрдөх хэрэгтэй:

  • Өөрийн хэрэгцээгээ ухамсарлах
  • Гештальтыг тодорхой болгох
  • Гештальтыг дуусгах эсвэл устгах


Дуусгаагүй санаа зовнихоос ангижрахын тулд гештальт эмчилгээнд 

дараах гурван алхамыг санал болгодог: уучлал, уучлах, талархал.

  • Уучлал – уур уцаар, гомдлоож ангижирах
  • Уучлах – сэтгэл санааны хувьд дарж буй зүйлээс салах
  • Талархах – сайн сайхан зүйлийг санаж, талархах хэрэгтэй
  • Мэдрэмжээ илэрхийлж сур

Хамгийн гол зүйл бол мэдрэмжийн ард нуугдаж буй хэрэгцээг ухамсарлаж, ойлгох явдал юм. Мэдрэмжээ бүү дар, харин түүнийг мэдэрч, тавьж явуулж сурах хэрэгтэй. Өөрийн санаа зовниж буй зүйлээ хэн нэгэнд ярь. Байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн авч сур. 

Мөн гештальтыг шийдвэрлэх нэг арга бол асуудалд зориулсан захиа бичих юм. Дараагийн арга бол шийдвэрлээгүй асуудлаа тухайн хүнтэйн уулзаж ярилцан шийдвэрлэх.


#1. Их цэвэрлэгээ

Хийж дуусгаагүй ажил, төлөвлөгөөгөө бич. Тэдгээрээс 3-4 сонгон ажиллаж эхэл. Амралтын өдрүүдээ дуусгаагүй зүйлсдээ зориул.

Хамгийн эхэнд хамгийн амархан гештальтулаас эхлээрэй. Та хийхийн хүссэн бүх зүйлээ хий, хойш бүү тавь. Кактус худалдан авч, печень хийж, хэрэггүй зүйлсээ хай. Амьдралаа бүрэн цэвэрлэхийн тулд сард 1-3 гештальтаас ангижир.


#2. Хүсэл мөрөөдлөө шинэчил

Таны өмнөн хүсч мөрөөдөж байсан зүйл одоо хэрэггүй болсон байж мэднэ. Хүсэл мөрөөдөл ирээд л буцдаг. Хэтэрхий орой биелсэн хүсэл, хүсэн хүлээсэн баяр баяслыг авчирдаггүй. Тиймээс таны хүсэж байсан зүйлсээс аль нь өнөөдөр танд хэрэгтэй вэ гэдгийг тодруул. Үүнийг тодорхойлоход хугацаа хэрэгтэй бол зарцуул. 


#3. Амтлаад үз

Уруу таталтаас ангижрах нэг арга бол түүнийг амтлаж үзэх. Мөрөөдөж байсан мөрөөдлөө бодит болгож амтлаад үз. Хэрэв та бүжгээр хичээлэлмээр байгаа бол бүжгийн дугуйланд яв. Өөрт таалагдаж буй, дуртай зүйлээ хийхэд хэзээ ч оройтохгүй. Магадгүй та бүжгэнд явахын хүсээд явахад танд таалагдахгүй ч юм билүү.


#4. Урагшил

Гештальт эмчилгээний гол эмчилгээ бол “энд ба одоо”. Энэ нь “нүдээ нээж” амьдрах гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Өнгөрсөнг өнгөрсөнд үлдээж, бүү анхаар, ирээдүйг бүү төсөөл. Харин одоо байгаа зүйлдээ анхаарал хандуул.


#5. Хаалттай тойргийг таслах

Та өөрийн биеийг өөрөөр авч явж сур. Хэрэв та өөрийн харилцаа, амьдралд давтагдаж буй зүйлийг мэдэрч байгаа бол ямар нэгэн зүйлийг өөрчлөх хэрэгтэй гэсэн үг. Өмнөх алдаагаа давтахгүйн тулд арга барилаа өөрчил.


#6. Уран зөгнөлийг асаа

Хэрэв бодит амьдрал дээр үйл явдлыг дуусгаж болохгүй байгаа бол бага зэрэг төсөөлөөд үз. Нөхцөл байдлыг төсөөлөөд нэг бодоод үз. Магадгүй үүний талаар зохиол бичиж болно.

Хэрэв та ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөж байгаа бол 72 цагт хийж гүйцэтгэж амжихгүй бол дараагийн цагуудад хийх магадлал буурна гэсэн үг. Тиймээс дуусгаагүй гештальтуудыг дуусгаж амьдрал ямар хөнгөн, тухтай болсныг мэдрэх болно.

Мэдээж бүх гештальтуудыг хаах боломжгүй. Явцын дунд тэд үүссээр байх болно. Тиймээс амжилттай эхэлж дуусгах өөрийн гэсэн тойргийг бүтээ.