Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн 250м газарт барилга угсралтын ажил хийх тул 2018 оны тавдугаар сарын 9-ний 22:00 цагаас 2018 оны есдүгээр сарын 3-ны 22:00 цаг хүртэл тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. Энэ хугацаанд нүхэн болон жаазан гүүрийн ажил, жаазан гүүр рүү орох гарах замын ажлыг  хийж гүйцэтгэх юм.  

Өнөөдрийн байдлаар нийт төслийн ажил 36 хувь, шинэ гүүрийн барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Цаг агаарын болон бусад хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалан ажил саатахгүй бол шинэ гүүрийг Улсын их баяр наадмаас өмнө, нийт бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа билээ. 

Тиймээс эрхэм авто зам хэрэглэгчид та бүхэн бүтээн байгуулалтын ажлыг дэмжин чиглэлээ зөв сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.