Яг одоо УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд цаг үеийн асуудлаар хуралдаж байна. Тус намын бүлэг өнгөрсөн долоо хоногт "УИХ болон Засгийн газар хууль бус үйлдлүүд хийж байна. Уг хууль бус үйлдлүүдээ зогсоотол АН-ын гишүүд чуулган болон Байнгын хорооны хуралдаанд оролцохгүй" хэмээн УИХ-ын чуулганы хуралдааныг орхин гарсан юм.

Харин үүний маргааш буюу өнгөрсөн баасан гарагт эрх баригчид ирц хангалттай гэж үзэн сөрөг хүчин болох АН-ын гишүүдгүйгээр Монгол Улсын 2019 оны төсвийг хэлэлцэн батлаад буй юм.

Хуваарийн дагуу өнөөдөр АН, МАН-ын бүлэг хоёулаа хуралдах ёстой ч МАН-ын бүлэг хуралдахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Бүлгийн хуралдааны дараа АН-ын бүлэг ямар асуудлаар хэлэлцэж, шийдвэр гаргасан талаар бид эргэн мэдээллэх болно.