НИТХ-ын хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар хотын даргаар С.Амарсайханыг, НИТХ-ын даргаар Р.Дагва нарыг томилох эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм.

Хотын дарга С.Батболд өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-нд албан тушаалаа хүлээлгэж өгсөн бөгөөд түүний оронд хэнийг томилох эсэхийг эцэслэж чадалгүй өнөөг хүрээд байна. 

Тэгвэл нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид болон МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргад, НИТХ-ын дарга нэр дэвшиж буй учир түүний оронд буюу НИТХ-ын даргад Р.Дагва нарыг тус тус нэр дэвшүүлэхээр болжээ.

Яг одоо НИТХ-ын хуралдаанаар хотын даргаас С.Амарсайханыг томилох эсэхийг хэлэлцэж, төлөөлөгч, тэргүүлэгчид үг хэлж байна.

Хуралдааныг НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан удирдаж байна.