Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороо орсны улмаас голууд үерлэж, зарим нутаг үерийн гамшигт автаад байна. Үндэсний их баяр наадмаас хойш нийслэлд мөн өдөр бүр үе үе усархаг бороо орж, гэр хорооллын айл усанд автах, замууд эвдрэх зэрэг аюул учраад буй юм.  

Үргэлжлэн орсон борооны улмаас өнөөдөр буюу 7 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Туул голын усны түвшин нэмэгдэж, зарим газар савнаасаа хальсан байгааг гэрэл зургаар хүргэж байна.

Иймд иргэд та бүхэн голын ойролцоо аялаж, зугаалахдаа үер усны аюулаас сэрэмжилнэ үү.