Хүмүүс “Якулт” брэнд яагаад том савалгаатай хувилбарыг гаргаж ирдэггүй юм бол гэж шүүмжилдэг. Гэхдээ Япон компанийн хувьд шинэчлэлт хийхгүй байх төгс шалтгаантай гэдэг нь эргэлзээгүй юм. 

ABS-CBN-ийн мэдээлснээр Японы компани зөвхөн 65мл болон 100 мл-ийн савалгаатай гаргахаар шийдвэрлэсэн нь пробиотик бактерийн агууламжинд үүсч болзошгүй бохирдлыг бууруулах зорилготой аж.

Якулт Малайз хуудсын түгээмэл асуудаг асуултуудын хэсэгт энэхүү жижиг савалгаатай ундаанд 30 сая амьд бактери агуулагддаг гээд пробиотик ундаа учраас “амны цангааг тайлах” зорилгоор уудаггүй болохыг сануулжээ. Жижиг савалгаа нь илүү эрүүл ахуйд нийцдэг бөгөөд том савалгаатай бол нээж орхисон тохиолдолд бусад бактерийн халдвар авах эрсдэл өндөр байдаг гэнэ.

Якулт Австрали ч мөн ижил тайлбар хэлдэг. Якулт нь эрүүл сүүн ундаа гэдгээрээ алдартай боловч суулгалт, өтгөн хатах зэрэг хоол боловсруулах тогтолцоонд тулгамддаг асуудлуудаас урьдчилан сэргийлж, ашигтай бактерийг нэмэгдүүлсэнээр биеийн дархлааг дэмждэг ажээ.