Хүүхэд анхаарлаа төвлөрүүлж, тогтвортой сууж чадахгүй их хөдөлгөөнтэй мөртлөө хажуугийн хүмүүсийн  томоогүй бай гэсэн анхааруулгыг биелүүлж чадахгүй байгаа бол энэ нь хэт хөдөлгөөнтөх эмгэг байж болно. 

Юунаас хэт хөдөлгөөнтөх асуудал үүсэх вэ? 

1.    Тархины үйл ажиллагааны дутмагшил 

Халдвар, хордлого, гэмтэл авах 

Хүүхэд бүтэлттэй төрөх 

Хүүхдийг төрөх үед нь хавчуураар татаж төрүүлэх 

Эхэд төрөх хүчний  сулдал үүсэх

Хүүхэд насанд хүнд халдварт өвчнүүдээр өвдөх 

Хүүхэд хүнд хүнд хордлого авах 

Тархины гэмтэл авах. 

2.    Гэр бүлийн орчны нөлөө

  • Байнгын хэрүүл маргаантай орчинд хүүхэд өсөж, хүмүүжих
  • Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд өсөх 
  • Хараа хяналтгүй гэр бүлд өсөх 
  • Хайр халамжаар дутах 
  • Хэтэрхий хараа хяналтыг хүүхдэд тавих 
  • Хар бага насанд авсан сэтгэлзүйн гэмтэл

3.    Удамшлын хүчин зүйлүүд 

Хэт хөдөлгөөнтөх эмгэгийн үед дараах шинжүүд илэрч болно.

  • Байнга хөдөлгөөнтэй хийгээд тогтворгүй байдаг
  • Хичээлийн турш сандалдаа сууж чадахгүй 
  • Чалчаа, янз бүрийн зүйл ярьж, хүмүүст саад болдог 
  • Гэнэт ухасхийн хөдлөнө.
  • Бодлогогүй үйлдэл хийнэ.
  • Өөрийн эргэн тойронд байгаа эд юмсаар оролдоно, тэдгээрийг хөдөлгөнө
  • Анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй 
  • Анхаарал нь тогтворгүй хийгээд сарниун 
  • Нэг үйлдэл болон нэг ажлыг дуусгалгүй нөгөө ажлыг хийдэг 
  • Гэрийн даалгавраа дуусгадаггүй 
  • Ажил хийхдээ тууштай биш 
  • Үймүүлдэг, үгэнд орохгүй, хүүхдүүд шоглодог 
  • Өөрийгөө хянах чадваргүй 
  • Хөдөлгөөнтэй учраас найз нөхөдгүй байдаг 
  • Ажлаа зохион байгуулж чаддаггүй 
  • Багаар ажиллаж чадахгүй


  • Түргэн зантай, эхлээд бодож төлөвлөхгүй юмыг шууд гэнэт хийдэг 
  • Эмх цэгцтэй биш 
  • Сурлагандаа муу 
  • Хүлээцтэй биш
  • Хаа ч хамаагүй хэт хөдөлгөөнтэй, анхааралгүй байдаг. 

Дээрх шинжүүдээс 10 буюу түүнээс дээш шинж нь тогтвортой зургаагаас доошгүй сар илэрч байвал хүүхдэд уг оношийг тавина 

Бид юу хийх вэ?

Хэт хөдөлгөөнтөх асуудалтай хүүхдэд түүний гэр бүл, сургуулийн орчин болон эмнэлгийн мэргэжилтэн нар хамтран ажиллаж байж цогц тусламж үйлчилгээ үзүүлж чадна.

Эцэг эх, багш нар өгөх зөвлөгөө

  • Хүүхдээ сайн ойлгож харьцаж байх 
  • Хүүхэд хөдөлгөөн ихтэй байвал загнаж, шийтгэж болохгүй 
  • Хичээлд анхаарлаа төлөврүүлэх оролдлогыг нь урамшуулж байх. 
  • Хүүхдийн илүүдэл энергийг ашигтай зарцуулахын тулд биеийн хүчний ажил хийлгэх. 
  • Гадуур явахад нь хараа хяналтыг сайжруулаарай. 


СЭМҮТ Яаралтай түргэн тусламжийн сувилагч Т.Цолмон Б.Оюун-Эрдэнэ