Ямар чадвар хамгийн ховор вэ? - Өгөх чадвар

Ямар чадвар хамгийн сайн нь вэ? – Уучлах чадвар

Ямар чадвар хамгийн хэцүү вэ? – Дуугуй байх чадвар

Ямар чадвар хамгийн чухал вэ? – Асуух чадвар

Ямар чадвар хамгийн хэрэгтэй вэ? – Сонсох чадвар

Ямар зуршил хамгийн тааламжгүй вэ? – Хэрүүл өдөөгч

Ямар зуршил хамгийн хортойвэ? – Чалчаа байдал

Ямар хүн хамгийн хүчтэй вэ? – Үнэнийг олж мэдэх чадалтай

Ямар хүн хамгийн сул дорой вэ? - Өөрийгөө хамгийн хүчтэй гэж боддог хүн

Ямар хүн хамгийн ухаалаг вэ? - Өөрийн зүрх сэтгэлийг хянадаг хүн

Ямар дассан байдал хамгийн аюултай вэ? - Өөрийнхөө биетэй дассан байдал

Ямар хүн хамгийн ядуу вэ? – Хамгийн их мөнгөнд дуртай хүн

Ямар хүн бурхантай хамгийн ойр байдаг вэ? – Энэрэнгүй

Ядуурлын эсрэг юугаар зогсох вэ? – Баяр баяслаар

Зовлонгийн эсрэг юугаар зогсох вэ? – Тэвчээрээр

Эрүүл сэтгэлийн шинж тэмдэг юу вэ? – Итгэл

Өвчтөй сэтгэлийн шинж тэмдэг юу вэ? – Найдваргүй байдал

Буруу үйл хөдлөлийн шинж тэмдэг юу вэ? – Цочирол

Сайн үйлсийн шинж тэмдэг юу вэ? – Сэтгэлийн ертөнц

Ямар хүн амьдаар үхсэн байдаг вэ? - Хайхрамжгүй

Ямар хүн хэзээ ч үхэхгүй вэ? – Ойр дотны хүмүүсээ хайрладаг хүн