Хүн бүр өөр өөрийн гэсэн хувь төөргөөр амьдардаг. Иймд бусадтай өөрийгөө харьцуулах нь утгагүй. Японы буддын шашинт самурайн хэлсэнчлэн дараах 20 зарчмыг баримталж аз жаргалтай, бүрэн бүтэн амьдралаар амьдраарай. Тэнгэрийн оронд одохоосоо хэдхэн долоо хоногийн өмнө Миямото Мусаси өөрийн баримталж амьдарсан зарчмуудаа нэгтгэн бичиж үлдээжээ. Түүний бичсэн “Ганцаардлын зам” нэртэй бичвэрт өгүүлснээр бид бүгд тус тусын амьдралаараа амьдрах ёстой. 


#1. Амьдралыг байгаагаар нь хүлээн авч сур.

Сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл саруул байхын тулд бид амьдралыг байгаагаар нь хүлээн авдаг байх хэрэгтэй. Стресстэж, санаа зовж, гутралд орох нь хүний амьдралд байх ёстой зүйлүүд тул тэдэнтэй тэмцэх шаардлага байхгүй. Амьдралын хар бараан, хүнд талыг хүлээн авснаар та илүү хатуужиж, хүчтэй болох болно. 


#2. Таашаал руу тэмүүлэхээс татгалз. 

Хүмүүс бид зугаа цэнгэл хөөж, таашаал авч ирэх зүйлсийн араас хөөцөлдсөөр  маш их цаг хугацааг үрэн таран хийдэг. Хүсэлдээ хөтлөгдөн, илүү зүйлд шунасаар нийгэм маань тэр чигтээ биеийн таашаалыг чухалчилсан хүмүүсээр дүүрэн болчихжээ. Мусасигийн үзэж буйгаар бид тухайн мөчид л амьдарч, тэр хоромхон зуураас сэтгэлийн таашаалыг мэдэрч амьдрах хэрэгтэй гэнэ. Таашаал руу тэмүүлэх бус яг одоо байгаагаа мэдэр. 


#3. Яаруу сандруу үйлдэл бүү хий. 

Зүрх сэтгэлээ дагах хэрэгтэй гэдэг үгийг бид олонтаа сонссон. Гэвч Мусасигийн номлолоор энэ нь тийм ч зөв үйлдэл биш юм. Хаанаас ч юм гэнэт гарч ирсэн мэдрэмжийг дагавал буруу зүг рүү явчих магадлалтай. Баталгаатай мэдэж буй зүйлдээ л үнэнч бай. 


#4. Өөртөө бүү цаасан малгай өмсгө.

 Өөрийгөө бүү хуур. Өнөө үед бид төгс болохыг хичээж, цаг мөч тутамд өөрсдийгөө илүү болгохыг хүсдэг болж. Үүнийхээ хажуугаар амьдралд юу хамгийн чухал вэ гэдгийг мартаж орхидог. Би төвт үзлээсээ салахыг хичээж, чухал зүйлд анхаарлаа хандуул. 


#5. Хардалтад толгойгоо мэдүүлэх хэрэггүй.

Хардалт бол үзэн ядалтын хамгийн муухай хэлбэр. Тэр бүхнийг устгах хүчтэй. Хэзээ ч бүү хард. Өөрт байгаа бүхэндээ таларх. 


#6. Хүслээсээ татгалз. 

Таашаалд тэмүүлэхийн адил хүсэл биднийг хэзээ ч хүрч чадахгүй зүйл рүү тэмүүлүүлдэг. Өөрт байгаагаас илүүг хүсэлгүй амьдрах гэдэг бол Мусасигийн хэлэхийг хүссэн хамгийн гол санаа. 


#7. Хэзээ ч бүү харамс. 

Өнгөрснийг өөрчилж болдоггүй. Бүх зүйл учиртай. Болох ёстой зүйл болдгоороо л болсон. Энэ таны амьдралын нэг хэсэг. 


#8. Гунигтай зүйлд бүү төвлөр. 

Байнга гунигтай зүйлийн талаар бодож, гэр бүл, найз нөхдөөсөө салж хагацсан тухай бодох нь цааш амьдрахад саад болдог. Нар барсан хүмүүсийг эргүүлэн авч ирэх боломжгүй тул тэднийг өнгөрсөнд нь үлдээ. 


#9. Бүү гомдолло. 

Ажил үйлс санаснаар болохгүй үед хэн нэгэнд гомдоллож байж сэтгэл нь амардаг хүмүүс байдаг. Мусасигийн үзэж буйгаар эдгээр зүйлсийг тоолгүй өнгөрөө. 


#10. Бат бөх харилцаа. 

Хүн байгалиасаа үр удмаа үлдээх инстинкттэй төрдөг. Олон хүн хамаг амьдралаа хүсэл тачаалаа дарахад зориулж байна. Үүний оронд хайрыг хүсэж, бат бөх харилцааг бий болгохыг хичээ. 


#11. Нээлттэй бай. 

Ирээдүйн талаар хаалттайгаар бүү сэтгэ.Оюун ухаанаа нээлттэй байлгаж, ирээдүйгээ илүү их боломжоор дүүрэн байлга. 


#12. Хүрээллийнхээ боол байх хэрэггүй. 

Эдлэн газар, олон давхар хувийн орон сууц чухал мэт санагдавч амьдралд үүнээс илүү чухал зүйл гэж байдаг. Хайр, эрүүл мэнд, амьдрал өөрөө бүхнээс илүү нандин. 


#13. Ховдог зангаа орхи. 

Өнөөгийн нийгэм тэр чигээрээ хоолыг тахин шүтэж байна. Идэх гэж л төрсөн мэт аашилдаг болж. Амьд явах, өлсөхгүй тулд л иддэг болохоос хоолноос хэтэрхий их таашаал авч, хамааралтай болж болохгүй. 


#14. Минималист бай.

Өөрөөр хэлбэл танд хэрэггүй болсон зүйлсийг хаяж сур. Нэгэн цагт чухал байсан ч цаашид энгийн бөгөөд эмх цэгцтэй амьдрахын тулд шаардлагагүй болсон бүхнийг хая. 


#15. Хэлсэн бүхэнд бүү итгэ. 

Өөрийн бодол санаанд орон зай үлдээ. Олныг дагаж, бусдын бодолд автах хэрэггүй. Өөрийн гэсэн үзэлтэй бай. 


#16. Бурхдыг хүндэл, гэхдээ өөртөө л найд.

Бурхныг хайх нь зөв, гэхдээ тэр таныг байнга чиглүүлж зална гэж байхгүй. Хүн өөрөө л өөрийнхөө замыг гэрэлтүүлнэ. 


#16. Үхэхээс бүү ай. 

Үхлээс айх айдас таныг бүрэн дүүрэн амьдралаар амьдрахад саад болж байдаг. Өдөр бүрийг талархан хүлээн авч,  хийсэн үйлдэл бүрийнхээ хариу ирнэ гэхээс бүү ай, 


#17. Зэвсгийг шаардлагагүй үед бүү ашигла. 

Мусаси илдээр тулалдахдаа гарамгай нэгэн байсан. Зэвсгийг зөвхөн шаардлагатай үед ашиглах ёстой гэж тэр үздэг байжээ. Өөрийгөө хамгаалах нь байх ёстой зүйл боловч, бусдад халдах нь нүгэл юм. 


#18. Баян чинээлгийн нөлөөнд бүү авт. 

Материаллаг эд зүйлсийг хүсэж бус одоогийн энэ хором мөчийг үнэлж, түүнд талархаж амьдар. Аз жаргалтай амьдрахын тулд эд зүйлс бидэнд огт хэрэггүй. 


#19. Нэр төрөө үргэлж хамгаалж яв. 

Өөртөө үнэнч үлдэх цорын ганц арга бол үзэл бодлоо дагаж, үнэнч амьдрах.