Ёкозүна Харүмафүжигийн нэр холбогдсон хэргийн талаар Японы хэвлэлүүд мэдээлсээр байна.  Зарим хэвлэлүүдэд үүнийг хоёр бөхийн зодоон гэхээсээ илүүтэй Сүмогийн холбооны хагарал, албан тушаалын төлөөх тэмцэл гэсэн бол нөгөө хэсэг нь Харумафүжи Д.Бямбадоржийг сүмогийн дэг ёсыг зөрчсөн хэмээн ширүүн шүүмжилж буй. Түүний хувьд энэ явдлаас болж Фүкүока хотноо болж буй энэ сарын кюүшюү башёг өнжиж уучлалт гуйгаад байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор Харүмафүжиг дэмжигч Япон иргэд олон нийтийн сүлжээнд #大好きな日馬富士モンゴル会 буюу бид ХарумаФүжи аваргадаа хайртай хэмээн хаштаг хэрэглэж жиргэж эхэлсэн нь хүчээ аваад байна. Мөн сэтгэл зүйн хувьд хүнд өдрүүдийг туулж буй түүнийг дэмжиж сүмод үлдэж барилдуулахыг хүссэн Япон иргэдийн гарын үсгийг цахимаар цуглуулаад эхэлжээ. Санаачилгыг Японы улсын иргэн Усами Хироюүки эхлүүлсэн бөгөөд одоогоор 3000 орчим иргэн саналаа өгчээ.