Японы өмнөд хэсэгт орших алтан ванн нь дэлхийн хамгийн хүнд ванн /усан онгоц/-ны рекордыг эвдэж Гиннесийн амжилтыг шинэчилжээ. Тус ванн нь 154.2 кг жинтэй аж. 18 карат алтаар урласан уг ванныг хийхийн тулд найман сарын хугацаа шаардагдсан гэж Kyodo мэдээний алба мэдээллээ.

Уг ванны диаметр нь 130 см, гүн нь 55 см ба насанд хүрсэн хоёр хүний багтаамжтай аж. Тус ванн нь Голландын цэцэрлэгт хүрээлэнгийн шинээр нээгдсэн байгалийн халуун рашааны цогцолборт байрладаг. Рашааны газар нь Өмнөд Солонгос, Хятад жуулчдын дунд алдартай гэж Өмнөд Хятадын Өглөөний Пост мэдээлжээ. Алтан ванн нь аз авчирдаг хэмээн тус рашааны газар сурталчилж байгаа ба зах зээлийн үнэ нь 7.15 сая доллар аж. 

Зочид 10 цаг хүртэлх хугацаагаар түрээслэх боломжтой ба нэг цагийн түрээс нь 48 доллар буюу 5,400 иен. “Энэхүү алтан ванн нь дэлхийн бусад ваннаас шилдэг нь юм. Манай рашаанаар үйлчлүүлэгчид азаа нэмэгдүүлэх энэ боломжийг ашиглана гэж найдаж байна” хэмээн тус газрын эзэн мэдэгджээ. Гиннесийн албаныхан тус ванныг хүлээн зөвшөөрсөн ч ванны танк нь ус шүүрэхгүй гэдгийг баталсны дараа гэрчилгээ олгохоор болсон байна.




Эх сурвалж: nextshark.com