ТОКИО. /TASS/. Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам генийг засварлах аргаар гарган авсан хүнсний бүтээгдэхүүний шинэ төрлийг худалдаанд гаргах тогтолцоо нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа тухай Nikkei сонин мэдээлжээ.


Тус сонинд мэдээлснээр, даралт бууруулахад туслах улаан лооль, харшил хөдлөгдөггүй өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг энэ зун гэхэд дэлгүүрүүдэд худалдаж эхлэх төлөвтэй байна.  


Засварлах аргыг хүнсний ногоо эсвэл хүнсэнд хэрэглэдэг загасны махны генийн зарим хэсгийг устгах эсвэл шилжүүлэн суулгах арга дээр үндэслэжээ. Энэ нь байгаль дээр үе үе болдог үржлийн явц эсвэл байгалийн өөрчлөлтүүдээс зарчмын хувьд ялгарахгүй гэдэг дүгнэлтийг яамны шинжээчид хийсэн байна. Тийм учраас тэд ийм төрлийн бүтээгдэхүүний худалдаанд хүнсний аюулгүй байдлын тусгай шалгалт хийх шаардлагагүй гэж үзжээ.


Үүний сацуу Японд генийн бүтцэд өөр төрлийн генийг суулгах замаар гарган авсан хүнсний бүтээгдэхүүнийг худалдахыг урьдын адил хориглох аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг