Кюшугийн өмнөд аралд орсон их хэмжээний борооноос үүдсэн үерт олон хүн сураггүй болж, зарим нь амиа алджээ. Аврах ангийнхан амьд үлдэгсэдийг шаргуу хайж байна. 

Бүсийн удирдах албан тушаалтнууд Кумамото болон Кагошима мужид 18 хүн амиа алдаж, 14 хүн сураггүй алга болсныг мэдэгджээ. Мөн тэд үерийн усанд сүйтгэгдсэн байшингууд болон хамгийн ихээр үерлэсэн хэсгүүдийн зургийг олон нийтэд үзүүлсэн байна.

Японы цаг уур судлалын агентлаг урьд өмнө нь орж байгаагүй их хэмжээний бороо орохыг өнгөрөгч бямба гарагт сануулсан ба Кюшугийн оршин суугчдыг өндөр сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Тус арал дээрх 4 мужаас дор хаяж  270 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэнэ.

Ширүүн борооны сэрэмжлүүлэг Кумамото, Кагошимагийн хэсгүүдэд даваа гарагт ч хэвээр байв.

CNN

Кумамото мужийн удирдлагуудын хэлж буйгаар Кума гол эргээсээ хальсан нь тосгоны настангуудын асрамжийн газрыг живүүлжээ. Үүнээс үүдэн тус асрамжид байдаг зүрх уушги нь саатсан 16 хүн амиа алдаж  болзошгүй буйг мэдээлэв.

CNN

Кумамото, Кагошима мужуудад эрлийн болон аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа ч уулархаг бүсүүдэд хөрсний гулсалт үүсч ажиллагааг хүндрүүлж байгаа аж. Японы гал болоод гамшигийн менежментийн агентлагийн мэдээлж буйгаар мянга мянган өрх тусгаарлагдсан ба одоогоор 20 мянган гал сөнөөгч тэдэнд туслахаар ажиллаж байна.


Эх сурвалж: CNN