Японы төв болон баруун хэсгүүдэд үер буусны улмаас сүүлийн 30 гаруй жилд үзээгүй хохирол амсаад байна. Үерээс үүдэн Кумано хотын уулын ойролцоо амьдардаг айлуудын байшин нуржээ. Аврах ажилтнууд шавар шавхайн дундаас алга бологсодыг эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. 

Бороо цутгасаар эцэст нь нар үзэх тэр мөчид Кириата Кириоко маш том гарз хохирол амсаад байна.

Түүний аав 76 настай Кацухару мөн л сураггүй алга бологсодын тоонд оржээ. Кириокогийн аав шиг үерт автаж, хөрсний гулгалтаас болж алга бологсдын тоо энэ долоо хоногт 200 гарчээ. Тэднээс 60 гаруй хүн ор сураггүй хэвээр байна.

Баасан гаригт Ерөнхий сайд Шинзо Абэ Японы баруун болон төв хэсэгт сүйрсэн газруудад хоёр дахь удаагаа очиж нөхцөл байдалтай танилцжээ. Тэрбээр нүүлгэн шилжүүлэлтийг түргэсгэж, тэдний гэр орон, ажил бизнесийг нь дахин сэргээх, тус бүсийн дэд бүтцийг сэргээх урт хугацааны ажлыг эхлүүлээд байна.

Одоогийн байдлаар 7000 хүн хорогдох байранд, 250 мянган хүн уух усгүй аюултай нөхцөл байдалд байгаа аж.

Ерөнхий сайд Шинзо Абэ энгийн хувцаслан эдгээр аврах байр руу нүүлгэн шилжүүлсэн хүмүүстэй ярилцан Засгийн газар орон гэрээ алдсан хүмүүст түр байр олгож тэдний гарз хохиролыг арилгахын тулд 2.25 тэрбум иен буюу 15 сая доллар зарцуулна гэдгээ хэлэв. Одоогийн байдлаар 700 байшин нурж, 23 мянган гаруй байшин үерт автсан гэж тус улсын Гал болон гамшигийн менежментийн агентлаг мэдэгджээ.