Өнгөрсөн долоо хоногт 35 настай Японы иргэн Vocaloid поп од Хацүнэ Микүтай хуримаа хийжээ. Хуримаараа Акихико Кондо ёслолын цагаан костюм өмсөн, жижигхэн сүйт бүсгүй нь гоёмсог хуримын даашинз өмсөн хуримын ёслолдоо оролцжээ.

Уламжлалт бус хурим нь 10 жилийн өмнө тохиолдсон азгүй явдлаас үүдэлтэй гэнэ. Түүний дарга нь эмэгтэй байсан бөгөөд ажлын байран дээр нь байнга дарамтлаж аажмаар ажлаас нь түтгэлзүүлэхэд хүрчээ. Уг явдлаас хойш тэрээр эмэгтэй хүмүүстэй таарамжтай биш болсон бөгөөд тэдэнд итгэх итгэлээ алджээ. Тухайн мөчид тэр Хацүнэтэй таарсанаар, түүнд хэцүү цаг үеийг даван туулахад нь тусалсан байна. Тийм ч учраас тэрээр 11 дүгээр сарын 4-нд Хацүнэтэй гэрлэжээ. Тэр хоёрын хуриманд 39 зочид уригдсан бөгөөд түүн дотор нь парламентын гишүүн хүртэл багтсан байна.

Гэрэл зургуудаас харахад Кондо, Хацүнэ нар "бөгж солилцож, гэрлэлтийн гэрчилгээн дээр гарын үсэг зурсан байна. Гэхдээ баримт бичиг нь Япон улсын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн эсэх нь тодорхойгүй гэнэ. Гэсэн хэдий ч Японы компаниуд иймэрхүү гэрлэлтийг 2017 оноос хүлээн зөвшөөрөх болсон бөгөөд тэдэнд гэр бүлийн тэтгэлэг үзүүлэх болсон ажээ.



Эх сурвалж: https://nextshark.com