Японы амьтны хүрээлэнгийн нэгэн хэрэм өөрийн дур булаам байдлаараа хүмүүсийг гайхшруулжээ. 

Токио хотын Инокашира амьтны хүрээлэн дэх хэрэмний зургийг твиттерийн хэрэглэгч @boblim1204 өөрийн сошиал хуудсандаа нийтэлжээ. Түүний энэхүү зурагтай нийтлэл цацагдсан даруйдаа 138.000 “like” хүлээн авсан бөгөөд 45.000 удаа “share” хийсэн байна. 

Зурагнаас харахад хэрэм хоёр хөл дээрээ зогсож, хоёр гараараа цээжин биеэ шахсан байрлал нь түүнийг хөхтэй мэт харагдуулжээ. Яг үнэндээ хэрэм түүн шиг хөхтэй байдаггүй ч зургийг авсан байрлалаас оптик хууралт ажиглагдсан нь ийнхүү түүнийг тачаангуй болгожээ.