Tокио- Японы нэртэй анагаах ухааны их сургуулийн удирдлагууд элсэлтийн онооны хуудсыг санаатайгаар өөрчлөн тус сургуульд суралцах эмэгтэй оюутнуудын тоог өөрчилдөг хэмээн өчигдөр буруугаа хүлээсэн байна. Уг хүлцэл нь Токиогийн анагаах ухааны их сургуулийн (TMU) төгсөгчдийн жендэрийн тэгш бус байдлыг тайлбарлаж байгаагаас гадна бусад их сургуулиуд дээр ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа эсэхт сэжиг төрүүлж байгаа ажээ.

Өчигдрийн хэвлэлийн бага хуралд, гадны эрэн сурвалжлах хороо нь TMU-ийн удирдлагууд бүх эмэгтэй өргөдөл гаргагчдын онооны үнэлгээг тогтмол бууруулсаныг нотолсон. Уг бодлого нь эмэгтэйчүүд хvvхэдтэй болсоныхоо дараа ажлын байраа орхиход хүрдэгээс үүсэлтэйг тус шинжээчид олж мэдсэн байна. 

Албан тушаалтнууд энэхүү асуудлаас үүдэн TMU-ийн харъяа эмнэлгүүдэд ажиллагсад дүрвэж магадгүй гэдэгт сэтгэл түгшиж байгаа ажээ. Учир нь тус дээд сургуулийн төгсөгчид эмч мэргэжилтнээр ажилладаг гэнэ.

Японы өдөр тутмын тэргүүлэх сонин Yomiuri Shimbun-ний мэдээлсэнээр, тус сургуулийн энэ жилийн элсэлтийг хувиар авч үзвэл эрэгтэй элсэгч 8.8%, эмэгтэй элсэгч ердөө 2.9% нь хүлээн зөвшөөрөгдсөн гэжээ. Энэ жил 1,596 эрэгтэй, 1018 эмэгтэй элсэлтийн шалгалтанд оролцсон ба 141 эрэгтэй, 30 эмэгтэй шалгалтыг амжилттай давсан байна. Үүнээс харахад тус бодлого нөлөөлсөн гэдэг нь маргаангүй.

Тус сургуулийн удирдлага эхний хэвлэлийн бага хурлын дараа дахин хэвлэлийн хурал явуулж, сургуулийн удирдах албаны захирал “Бид нийгмийн итгэлийг ноцтой зөрчсөн” хэмээн олны өмнө толгой гудайлган уучлал хүсчээ.

Энэхүү сургуульд гарсан зөрчилийг илрүүлсэнээр бусад сургуулиудад сургамж болж, элсэлтийн шалгалтанд эерэг үр дүн гарна гэдэгт итгэж байгаагаа мэргэжилтэн эмэгтэй илэрхийлжээ.