ТОКИО. /Kyodo/. Японы эдийн засаг 2019 оны хоёрдугаар улиралд жилийн дүнгээр 1.3 хувиар өслөө гэж тус улсын Засгийн газрын тайланд дурджээ. Гэвч хөрөнгө оруулалтын зардал буурсантай холбоотойгоор урьдчилсан таамгаас /1.8 хувь/ буурсан үзүүлэлт болсон байна.


Тайланд дурдсанаар, Японы ДНБ-ний бодит өсөлт хоёрдугаар улиралд өмнөх улиралтай харьцуулахад 0.3 хувиар өсжээ.


Үүнээс гадна хөрөнгийн оруулалтын зардал хоёрдугаар улиралд өмнөх улирлаас 0.2 хувийн өсөлтийг үзүүлсэн ч урьдчилан таамагласан 1.5 хувиас бага байгаа ажээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг