Японд төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэгэн эрхэм саяхан олон нийтэд аюул учруулж болзошгүй хэмээн айхдаа, 44 настай хүүгээ хөнөөсөн хэргээр зургаан жилийн хорих ял сонсжээ.

Хөдөө аж ахуйн дэд сайд, Чех улсад элчин сайдаар ажиллаж байсан 76 настай Хидеаки Кумазава  нь 6 дугаар сард цагдаа дуудаж, өөрийгөө баривчлуулахаас өмнө өөрийн хүүгээ хутгалсан байна.

Цагдаагийн газрын мэдээнд Кумазава Токио дахь гэртээ хүүгийнхээ хүзүү, цээж рүү хутгалан амийг нь хөнөөсөн нь тогтоогдсон талаар мэдээлсэн ба Кумазава бусдын амь насанд аюул учруулахаас нь болгоомжилсон гэж тайлбарлажээ. Тэрээр хоёр хүний аминд хүрч, 17 хүнийг хутгаар шархдуулсан хоорондоо уялдаагүй хэрэг явдлын талаар олж мэдсэн ба тус хэрэгт хүүгээ холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байсан аж.

Шүүх хуралдааны үеэр гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн Кумазавад даваа гаригт шийтгэл оноосон гэж Киодо Ньюс мэдээлжээ.

Прокурорууд найман жилийн хорих ял ноогдуулахыг эрмэлзэж буйгаа тус хэргийг шүүх явцад мэдэгдсэн бол Кумазавагийн өмгөөлөгчид уг ялыг түдгэлзүүлэхээр чадах чинээгээрээ хичээсэн ба аргагүй хамгаалалт хийсэн хэмээн баталахыг оролджээ.

Токио дүүргийн шүүгч Томойуки хүү эцгийгээ алахаар заналхийлж байсаныг баримтаас олж мэдсэн ч хүүгийнх нь биеэс 30 гаруй хутганы шарх олдсоны зарим нь гүн шарх байсан бөгөөд ихээхэн цус алдаж амиа алдсан нь тогтоогдсон байна. Тиймээс тухайн хэргийг биеэ хамгаалахаар завдсан гэж үзэхэд нийцтэй биш бөгөөд Кумазава ч хүүгээ бусдад хөнөөл учруулахаас болгоомжилохдоо амь насанд нь хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөнөөр түүнд зургаан жил хорих ял оноосон байна. 

"Би гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө төлбөрөө төлж, миний хүү дараа амьдралдаа амар тайван цагийг өнгөрөөхийг хүсч, залбирах нь миний үүрэг гэж би бодож байна" гэж Кумазава хэлжээ.

Эх сурвалж: https://nextshark.com/