Гүнж Айако хайр дурлалынхаа төлөө язгууртны нэр төр, эрх мэдлээ орхиж байна. Японы Times сонины мэдээлснээр 27 настай гүнж NYK Line тээврийн компаний ажилтан 32 настай Кэй Морьяатай сүй тавьсан  байна. Хосууд аравдугаар сарын 29-нд Токиогийн Шибүяа тойргийн Мэйжи Жингү сүмдхуримлахаар тогтжээ. Морьяа нь жирийн нэгэн учраас гүнж  гэрлэсний дараа язгууртаны эрх мэдлээ орхих болно.

Даваа гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр гүнж Айако өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ирээдүйн нөхөртэйгөө уулзсанаа дурссан байна. Японы Times сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэдний уулзалт "маш хөгжилтэй байсан болохоор би түүнтэй дөнгөж уулзсан мэт санагдаагүй, цаг хугацааны талаар мартчихсан" хэмээн ярьсан байна.

Дараа нь тэр хоёр ашгийн төлөө бус, Kokkyo naki Kodomotachi-ийн 20 жилийн ойд зориулсан үйл ажиллагааны үеэр дахин нэгджээ. Морьяагийн ээж нь гүнж Айакогийн ээж , гүнж Хисакотай найз байсан бөгөөд уг байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг ажээ.

"Би түүнтэй олон удаа уулзаж байхдаа түүний найрсаг, ухаалаг, шийдэмгий зан чанарт татагдах болсон. "Ээж маань биднийг ямар зорилгоор танилцуулсныг би мэдэхгүй, гэхдээ бид хоёр хамтдаа олон газруудад очиж, цаг хугацаа, дурсамжаа хуваалцаж, бие биентэйгээ ойр дотно болжээ. Бидний энэ хүртэл ирсэн нь ээжүүдийн маань гайхамшигтай харилцаанаас эхлэлтэй" гэсэн байна.

Тэрээр хайр дурлалынхаа төлөө хэргэм зэргээ орхиж байгаа анхны гүнж биш юм. Өмнө нь гүнж Мако хуулийн фирмийн ажилчин Кэй Комуратай сүй тавьсан боловч гэр бүлээ батлуулахаа хойшлуулсан байна. CNN-ийн мэдээлж байгаагаар 2020 он хүртэл тэдний хурим болохгүй гэжээ.