Японы компани интерактив толь бүтээсэн бөгөөд хэрэглэгчийнхээ царай, дүр төрхтэй холбоотой яриа өрнүүлдэг гэнэ. Новера нь ижил нэртэй компаний бүтээгдэхүүн ба “ухаалаг толь” нь таны нүүрний хэлбэрийг скандаж таны нүүрний өө сэв, сэтгэл хөдлөлийг нүүрний хөдөлгөөнөөр оншолон харсан зүйлдээ тулгуурлан хариу үйлдэл үзүүлдэг байна. Тус толь нь камер, дэлгэц, чанга яригчнаас бүтдэг. Новера үл мэдэгдэх анимэ дуу хоолой гаргадаг ба сээтэгнэх урлагт мэргэшсэн гэжээ. Уг толины танилцуулах демо видеонд нэгэн эмэгтэй “Өглөөний мэнд!” гэж толиндоо инээмсэглэн хэлэхэд толь “Чиний нүд чинь ямар том юм бэ. Энэ нүдээрээ над руу харахад миний зүрх булиглаж байна” гэж хариулж байгааг харуулжээ. Өөр нэгэн дүрс бичлэгт толь түүнээс ор луугаа унтах гэж байгааг асуун , эрт унтахыг зөвлөсөн байна. Түүний дараа толь “Чиний арьс чинь ердийнх шигээ гайхалтай байна” гэж түүнийг магтана. Үүнээс гадна ухаалаг толь нь сүүлийн үеийн будалтыг эзнийхээ нүүр дээр туршиж өмнөх, дараах байдлыг харуулдаг. Хамгийн давуу тал нь хүний сэтгэл хөдлөлийг мэдэрдэг ба сэтгэл санааг нь тайвшруулж засах хариу үйлдэл үзүүлдэгээрээ онцлог хэмээн харуулжээ.