Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам дахь хээл хахуулийн хэргийг тойрсон дуулиан шуугиантай холбоотойгоор тус яамны орлогч сайд Казуо Тодани огцорч байгаагаа мэдэгджээ. Түүний өргөдлийг баасан гарагт болсон засгийн газрын хуралдааны үеэр хүлээн авсан байна.

Соёлын орлогч сайд албан тушаалаасаа огцрохоо мэдэгдэж байгаа нь сүүлийн хоёр жилд болж буй хоёр дахь удаагийн тохиолдол юм. Тоданигаас өмнө орлогч сайд Кихэй Маэкава албан тушаалаасаа огцрохоо мэдэгдэж байжээ. Тэр үед тэтгэвэртээ гарсан түшмэдийг янз бүрийн боловсролын байгууллагуудад дэвшүүлэхтэй холбоотой шуугиан дэгдэж байжээ.

Тодани огцорч буй нь тун харамсалтай хэрэг юм гэж үзэж байгаагаа Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдсэн байна.

“Иймэрхүү явдал дахин давтагдахаас сэргийлэхийн тулд яам бүхий л хүчин чармайлтай тавих шаардлагатай бөгөөд олон нийтийн итгэлийг эргүүлэн олж авахын тулд шаардлагатай бүхнийг хийх хэрэгтэй” гэж Суга онцлон хэлжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг