УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр 09.00 цагаас хуралдах товтой байсан ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хуралдсангүй.

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэх хуваарьтай байсан юм.

- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудал;
- Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.