Олон нийтийн сүлжээнд иргэдээс тавьсан мэдээллийн дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Этүгэн зочид буудлын ард талд барилгын суурийн ажил хийж байгаа “Тэргүүн Чансаа” ХХК-д хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус компани нь барилгын түр хашаа барихдаа явган зорчигчийн замыг хаасан байсан бөгөөд зөрчлийг газар дээр нь арилгуулж, орц, гарц гаргуулах арга хэмжээ авлаа.