УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилохыг дэмжлээ.

Чуулганы хуралдаанаар санал хураахад түүнийг нийт гишүүдийн 91,5 хувь нь дэмжсэн юмХарин Г.Занданшатар, Ө.Энхтүвшин, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарын гишүүд эсрэг кноп даржээ.

Ё.Баатарбилэг нь 1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль, 2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр, 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр зэрэгтэй төгсчээ.