АНУ-ын Худалдааны комисс хүүхдүүдийн хувь хүний нууцын хуулийг зөрчсөн хэрэгт холбогдуулан “YouTube” цахим хуудсанд 170 сая ам.долларын торгууль ногдуулжээ.

Дүрс бичлэгийн стриминг үйлчилгээний “YouTube” цахим хуудсыг эзэмшигч “Google” компани торгуулийг төлнө гэдгээ мэдэгджээ. “YouTube”-г 13-аас доош насны хүүхдүүдийн мэдээллийг эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр цуглуулсан хэмээн буруутгасан байна.  

АНУ-ын Худалдааны комиссын мэдээлснээр, “YouTube” цуглуулсан мэдээллүүдээ хүүхдүүдийг чиглэсэн сурталчилгаа явуулахад ашигласан ажээ. Уг үйлдэл нь 1998 онд хүчин төгөлдөр болсон Цахим орчинд хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах актыг /Coppa/ зөрчсөн ажээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг