1997 онд дампуурах шахсан iPhone үйлдвэрлэгч маань манай гаригийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй технологийн компани боллоо. Хоерхон жилийн өмнө Wall Street-ийн хөрөнгө оруулагч нар тус компанийг 1 их наяд долларын зах зээлийн үнэлгээтэй болгосон юм. Өнөөдөр бүр цар тахалын үед үнэлгээ нь ийнхүү хоёр дахин өсчээ.

Өнгөрсөн Лхагва гаригт Apple компанийн 4.3 сая ширхэг хувьцааны нэгж хувьцааны үнэ 467.55 ам.долларт хүрчээ. Өнөөдрийн ийм үнэд хүрэхэд үүсгэн байгуулагч, захирал Стив Жобсын үүрэг асар өндөр байсан юм. Түүний удирдлаган дор Macintosh компьютерийг 1984 онд, iMac компьютерийг 1997 онд, iPod-г 2001 онд, iPhone-ыг 2007 онд, iPad-ыг 2010 гаргасан юм.

Дэлхийн банкны гаргасан мэдээллээр бол Apple компани дэлхийн найман улсын эдийн засгаас ч том болсон гэсэн үг.