Аяллын талаар бичдэг lasetrips.com сайт Азид очвол заавал очих 7 улсыг нэрлэжээ. Тус сайтад Ази бол гэр бүлтэйгээ аялахад хамгийн тохиромжтой газар гээд хоол хүнс нь боломжийн үнэтэй, зочид буудал, рашаан, шөнийн зах гээд үзэх харах зүйл ихтэй, үйлчилгээ ч сайтай хэмээн онцлон бичсэн байна.

ТАЙЛАНД

Тайланд бол аялахад хямд орнуудын нэг боловч маш их үзэж харах зүйлтэй сонирхолтой газар. Та энд дурсгалт газруудын олныг нь хийц үзэмжийн сайхныг нь бишрээд ханахгүй. Барууны жуулчдын хувьд энэ газар цоо шинэ ертөнц шиг санагддаг ажээ. Үргэлж инээмсэглэл дүүрэн угтах энэ орныг үзэхээр жилд 16 сая жуулчин зорьдог байна. Гудамжны хоол, 

ХОНКОНГ

Ази хэв маягтай амьдрал, европ хэмнэлтэй амьдрал энэ улсад өрнөдөг. Дэлхийн томоохон брэндүүд төвлөрсөн учраас худалдаа арилжаа хийхэд сонирхолтой, бас далайн эргийн амралтын газруудад л заавал тухалж үзээрэй. Бас Диснейлэндэд тоглон, оддын гудамжаар зугаалах, алдарт гэрлэн шоуг үзнэ гээд энд та уйдна гэж байхгүй.

КАМБОЖ

Тэд тун найрсаг ард түмэн англиар ч бас чөлөөтэй ойлголцчихож болно. Камбожид жуулчдын нүдийг хужирлах олон гайхалтай эртний сүмүүд бий. Мөн археологийн олдвороороо хамгийн баялаг. Цаг агаарын хувьд чийглэг, агаарын өндөр хэм бүхий улирлын уур амьсгалтай.

ЭНЭТХЭГ

Энэтхэг бол аялал жуулчлалын орон. Энэтхэг бол өөрсдийн гэсэн гайхалтай соёл, уламжлал, ёс заншил зэргээрээ дэлхий нийтэд хэдийнээ танигдсан улс билээ. Тиймээс энд та соёлын өвийн гайхалтай бүтээлүүдийг үзэж харах боломжтой.

ВЬЕТНАМ

Энд та мөнгөө солиулаад л саятан болно. Учир нь вьетнамын мөнгөн тэмдэгтийн ханш маш бага. Дунджаар нэг доллар 22,000 дон хэмээх мөнгөн тэмдэгттэй тэнцэнэ. Зөндөө олон зүйл үзэхэд 50 доллар буюу 120 мянган төгрөг л зарцуулна гээд төсөөл дөө. Худалдан авалт хийхэд ч тун сонирхолтой мэдээж хямд өртөгтэй гэнэ.

СИНГАПУР

Азид гэр бүлээрээ аялах хамгийн тохиромжтой газруудын нэг бол мэдээж Сингапур билээ. Мөн хүүхэд гэр бүлээрээ алдартай Disney Land-эд зочлон хүүхдүүдийнхээ үзэх дуртай үлгэрийн баатруудтай зураг авахуулах, тоглох боломжтой. Хот нь цэвэрхэн, агаар нь тунгалаг. Үйлчилгээ дээд зэргийн, харин үнэ хөлс нь өндөр байж мэднэ.

МАЛАЙЗ

Азид ирсэн бол заавал үзэх орны нэг бол Малайз. Сонирхолтой дурсамж төрүүлэх сонирхолтой газар.