Америкийн тэргүүн хатагтай Мелани болон хатан хаан Летиза нар цагаан ордонд уулзалдлаа. Хаан Филип VI болон хатан хаан Летиза нар Америкийн хотуудад,  зургаан өдрийн албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд Вашинтан хотод ирлээ. Энэ хот нь Испани улстай түүхэн холбоотой  хот юм. Тэд Доналд Трампийг ерөнхийлөгч болсоноос хойш айлчилж байгаа анхны Европын хаан, хатан болж байгаа юм.  Тэднийг Цагаан ордонд ёслол төгөлдөр хүлээн авсан бөгөөд хамгийн загварлаг хоёр хатагтай нар уйтгартай загварыг хол хаясан байна. Тэргүүн хатагтай Мелани гэхэд цэцгэн хээтэй Валентино платьеийг өнгө ижил гутлаар хослуулсан бол , Летита Америкийн дизайнер Майкел Корсийн цайвар ягаан платьеийг сонгосон байна.