"Zaisan hill” цогцолборт өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт 300 гаруй ажилтантай НВЦ компанийн ажилтнууд  шинэ жилийн баяраа тэмдэглэсэн байна. Гэвч маргаашаас нь ээлж дараалан хордож эмнэлэгт ханджээ.

Одоогоор тус компанийн 20 ажилчин ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Чухам юунаас болж хордсоныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. 

Эхний байдлаар тухайн өдрийн хоолыг "Вluefin" стейк хаус хийсэн гэсэн мэдээлэл байна. Бид рестораны удирдлагуудтай утсаар холбогдоход "Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарах хүртэл ямар ч хариу хэлэх боломжгүй. Тэр хүртэл манай рестораны талаар таагүй, баталгаагүй мэдээлэл гаргахгүй байхыг хүсэе" гэлээ.

МХГ-аас тодруулахад "Энэ мэдээллийн дагуу МХЕГ, НМХГ, Хан-Уул дүүргийн МХГ хамтран ажиллаж байна" гэв.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.